ЭРҮҮ өвдөж гацдаг уу
Эрүүний үе бол хаалганы нугастай ижил үүрэгтэй ба эрүүний ясыг гавал ястай холбох үүрэгтэй жижиг үе юм. Хоол идэх, бохь зажлах, ярих, инээх, дуулах гээд бидний эрүү байнга л ажилладаг шүү дээ. Мөн нойронд шүдээ хавирах, хөмхий зуух, уурлах үед хүртэл эрүүний үенд их ачаалал ирдэг.
Энэ жижиг үе бас өвдөнө. Яг л өвдөгний үе шиг.
8 хүн тутмын 1 нь эрүүний үений эмгэгтэй ба энэ нь эмэгтэйчүүдэд 4 дахин илүү тохиолддог.
Зажлахад эрүү чилэх, өвдөх, нужигнах чимээ гарах, чанга дуугарах, ам ангайх хязгаарлагдах, эрүү гацах зэрэг зовиур илэрдэг.
Чих, толгойн өвдөлт ч эрүүний үенээс үүдэлтэй байж болно.
Олон сар, жилийн туршид эрүү нужигнахыг тухайн хүн мэдэрсэн гэдэг ба энэ үеэс үенд өөрчлөлт эхэлсэн байдаг.
Шалтгаан нь удамшил, үений үрэвсэл, элэгдэл, эрүүний гэмтэл зэрэг олон янз. Эрүүний үений зуултын гажигтай хүн шүдээ хавирах нь нийтлэг байдаг боловч энэ зуршил нь дээрх эмгэгийг үүсэхэд нөлөөлдөг гэх нотолгоо одоогоор байхгүй байна.
Сайн мэдээ гэвэл, эрүүний үеийг эмчлэх боломжтой.
Дараах зөвлөмжийг дагаарай:
Зажлуурын булчинг хэт ачаалахгүй байх. Үүнд. Зөөлөн шинж чанартай хоол, хүнс идэх, бохь зажлахгүй байх, наалдамтгай зүйл идэхээс зайлсхийх
Эрүүний булчин суллах дасгал хийх /дотор, гаднаас/
Шанаа тулахгүй байх
Хэт их ярихаас зайлсхийх
Стрессээ бууруулах
Шүдээ хавирахаас зайлсхийх
Булчин чангарсны улмаас өвдсөн бол халуун жин, харин үрэвсэж хавдсан бол хүйтэн жин тавих тустай.
Хэрвээ эрүүний үений өвдөлт таныг зовоосоор байгаа бол танд дараах эмийн бус, өндөр үр дүнтэй эмчилгээг санал болгож байна.
1.Стресс бууруулах, нойрны чанар сайжруулах АНУ-ын патенттай #Альфастим (Alpha-stim) эмчилгээ
2. Эрүүний үений үрэвсэл, хаван буулгах, сэргээн засах Герман улсын патенттай #Гүний осцилляци (Deep Oscillation) эмчилгээ
3. Булчин суллах массаж хийх, мөн зааж өгнө
4. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр зүү эмчилгээ зэрэг эмчилгээ бий.
#эрүүөвдөх#TMD#TMJ#deeposcillation#гүнийосцилляци#рехамед#Rehamedclinic#альфастим#gyalshospital#гялсэмнэлэг
See less