РЕХАМЕД эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн ДАРААХ кабинетууд нь амбулаторийн үзлэг болон хэвтүүлэн эмчлэх хоёр чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дотор судлалын кабинет
Мэдрэл судлалын кабинет
РЕХАМЕД эмнэлгийн Мэдрэл судлалын кабинет нь төвийн болон захын мэдрэлийн эмгэгийн оношилгооны тархины судасны доплер, захын мэдрэл-булчингийн бичлэг (электронейрограмм) зэрэг орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан бүх чиглэлийн тусламж үйлчилгээг амбулаторийн үзлэг зөвлөгөө, хэвтүүлэн эмчлэх чиглэлээр үзүүлж байна.
Хавдрын кабинет
Мэс заслын кабинет
Мэс заслын тасаг нь үений мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, хөхний мэс заслын эмчилгээг нээлттэй болон дурангийн аргаар олон улсын стандарт удирдамжийн дагуу, мэргэшсэн эмч сувилагч нарын баг амжилттай хийж байна. Үүнд:
– Өвдөг, түнхний үе солих мэс засал
– Түнх, дунд чөмөгний хугарал, гэмтэл
– Дурангаар үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал
– Мөр, бугалга, шуу, бугуй сарвууны гэмтэл, хугарал, мултрал
– Эмэгтэйчүүдийн хоргүй, хортой хавдрын мэс засал
– Хөхний хоргүй, хортой хавдрын мэс засал
– Ерөнхий мэс засал
– Мэс заслын дараах цэвэр боолт
– Плазмапарез эмчилгээ
Гэмтэл согог судлалын кабинет
Нээлттэй болон дурангийн аргаар олон улсын стандарт удирдамжийн дагуу, мэргэшсэн эмч сувилагч нарын баг амжилттай хийж байна. Үүнд:|
– Гэмтлийн үеийн үзлэг, зөвлөгөө
– Ердийн болон засалттай гипс
– Гэмтлийн дараах цэвэр, бохир боолт
– Шархны оёдол, цэгцэлгээ
– Мөчдийн хугарал, мултралыг эвийн аргаар эмчлэх
Мэс засал:
– Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал
– Түнхний хиймэл үе суулгах мэс засал
– Үений холбоос болон мөгөөрсний урагдлыг дурангийн аргаар сэргээх мэс засал
– Ясанд суулгасан бэхэлгээ хадаас авах мэс засал
– Түнх, дунд чөмөгний хугарал, гэмтэл
– Дурангаар үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал
– Мөр, бугалга, шуу, бугуй сарвууны гэмтэл, хугарал, мултрал
– Мэс заслын дараах цэвэр боолт
– Плазмапарез эмчилгээ