Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд жилд хэдэн төгрөг хувиараа төлөхөө мэдэхгүй иргэд ирэх юм.
Хэрвээ та болон таны хайртай хүмүүс даатгалд хамрагдаж байгаагүй бол 2019-оноос 2023 он дуустал 255,600 төгрөгийн хураамжаа ebarimt.mn гар утасны апп-аар хүртэл төлөх боломжтой болсон шүү.
Та ЭМД-ын хураамж төлөх сувгууд болон бусад мэдээллийг https://emd.gov.mn/ сайтаас аваарай.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар таны гэр бүл санхүүгийн гэнэтийн эрсдэлээс сэргийлэх боломжтой тул хариуцлагатай, мэдээлэлтэй иргэн байгаарай.
Эрүүл мэндийн даатгал
Рехамед Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан 2022 онд зарласан сонгон шалгаруулалтанд хамрагдаж нийт 48 оношийн хамааралтай бүлэг /100%/-ээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
- Амбулатори үзлэг, шинжилгээ
- Амбулатори үзлэг
- Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц
- Амбулаториор хийгдэх мэс ажилбар
- Амбулаторийн хяналт
- Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ
- Компьютер томографи /тодосгогчтой, тодосгогчгүй/
- Дурангийн оношилгоо
- Зүрхний эхо, Холтер зүрхний цахилгаан бичлэг
- Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ Мэс засал
- Эмийн эмчилгээ / ЭМДЕГ-тай хийсэн гэрээний дагуу/
- Мэс засал / ЭМДЕГ-тай хийсэн гэрээний дагуу Үүнд:
- Ерөнхий мэс засал
- Хавдрын мэс засал
- Бөөр шээсний замын мэс засал
- Өртөг өндөртэй мэс засал
- Өвдөг, түнхний үений мэс засал
- Яаралтай тусламж
- Ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж
- Гэмтлийн яаралтай тусламж