”Чөлөөт радикал” хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Үүний өмнө чөлөөт радикал гэж юу болох, хэрхэн үүсдэг тухай тодорхой ойлголттой болцгооё.
Байгаль дээр оршин буй бүх организмууд нь химийн нэгдлүүдээс бүрэлддэг ба хүн ч мөн адил атом, молекулуудаас тогтдог гэдгийг бид бүгд мэддэг билээ.
Харин үүний хамгийн жижиг бүтэц болох атом болон түүний гадна давхаргуудад орших электрон нь бүрэн гүйцэт бус/чөлөөтэй байгаа тохиолдолд бүрэн болж нөхөгдөхийн тулд зэргэлдээх атомын гадна цагиргаас электроныг нь авах, эсвэл өөрийн чөлөөт электроноо өөр атомд алдах зэрэг эрсдэл бүхий чөлөөт электроноос тогтсон цагирагтай молекулыг ЧӨЛӨӨТ РАДИКАЛ гэж нэрлэдэг.
Харин одоо чөлөөт радикал гэгч нь хаанаас үүсдэг юм бол хэмээн бодогдож байна уу? Бодисын солилцооны өөрчлөлт, рентген туяа, цацрагт идэвхт болон химийн бодис, озон, агаарын бохирдол, тамхидалт, хэт боловсруулсан хоол хүнс зэрэг нь чөлөөт радикал бий болох үндсэн эх сурвалжууд болсоор байгаа аж.
Ялангуяа хүний биед хамгийн түгээмэл оршдог хүчилтөрөгчийн хэт исэл, азотын оксидын радикал, азотын хэт ислийн анион зэрэг нь бүгд хүчилтөрөгч агуулсан чөлөөт радикалууд ба эдгээр нь эсийн сөнөрөл, үхэлд шууд нөлөөлж, хүний бие дэх уураг, өөх тос, нуклеин хүчил зэрэг том молекулууд руу довтолж, бүтэц болон үйл ажиллагааны өөрчлөлтөд оруулдаг.
Ийм үйлдэл бүхий чөлөөт радикалуудын тоо хүний биед ихэссэнээр мэдрэлийн эмгэгүүд (зөнөгрөх өвчин, хэт хөдөлгөөнтөх, анхаарал сулрах эмгэг), зүрх судасны эмгэгүүд, үрэвсэлт өвчнүүд (артрит, бөөрний архаг халдварт өвчнүүд, насанд хүрэгчдийн уушигны хам шинжүүд), хөгшрөлт цаашлаад хавдар үүсэх суурь шалтгаануудын нэг болох юм.
Бие дэх чөлөөт радикалын хэмжээ хэд байх нь зүйтэй вэ?
Чөлөөт радикал нь Redox Index-ийн үнэлгээгээр хэвийн түвшинд 0-25 хүртэл байх ёстой ба үүнээс дээш тохиолдолд мэргэжлийн эмчээс өөрт тохирсон эмчилгээ, зөвлөгөөг авах шаардлагатай.
Манай Рехамед эмнэлэгт “ЧӨЛӨӨТ РАДИКАЛ”, түүнийг саармагжуулдаг антиоксидантийн хэмжээ, болон таны биед далд исэлдэлт хир зэрэг явагдаж буйгаа мэдэж болно. Итали улсын технологиор 6 сарыг дуустал 70,000₮-аас хямдарсан үнэ буюу 59,000₮-өөр хийлгээрэй.
Харин чөлөөт радикалын эсрэг гол тэмцэгч бүхий нэгдэл, бидний хамгийн их сонссон АНТИОКСИДАНТ-ийн тухай удахгүй дэлгэрэнгүй тайлбарлах болно.
Манай эмнэлэгт цаг авах утас: 7575-0400
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 9:00-18:00 цаг, Бямба 9:00-16:00 цаг
Байршил: ХУД, 15-р хороо, Стадионы зүүн талд Махатма Гандигийн гудамж 37/1, 2 давхарт Рехамед эмнэлэг