50,000 + шейрлэгдсэн нийтлэлийн мөрөөр…
Гурван жилийн өмнө Космополитан сэтгүүлд төрөлтийн улмаас олон сая эхчүүд гэмтдэг, эмч нар яагаад оношлохгүй өнгөрдөг талаар “Millions of women are injured during childbirth, why aren’t doctors diagnosing them?” гэсэн нийтлэл гарсан нь том шуугиан тарьсан.
Фейсбүүкээр л гэхэд 50,000 гаруй шейрлэгдэж, олон мянган ээж “өөрийгөө ганцаар биш гэдгээ мэдлээ” гэсэн сэтгэгдлээ үлдээсэн байдаг.
Уг нийтлэлд умайн хүзүү, хярзан урагдах зэрэг төрөх үеийн гэмтлээс үүдэлтэй зарим асуудал эхчүүдийн амьдралын чанарт сөрөг нөлөөлдөг тухай судалгааны тоо баримт иш татан хөнджээ. Жишээ нь:
1 жил өнгөрсний дараа 2 эх тутмын 1 нь санамсаргүй шээс дусаадаг,
18 сарын дараа 4 эх тутмын 1 нь бэлгийн хавьталд ороход өвддөг гэсэн баримт байна.
Энэ тоо бага биш гэдэгтэй уншигч та санал нэг байгаа биз дээ.
Хүүхдээ өргөх, найтаах төдий шээс дусагнуулах, цагаан мах гарах, ууц нуруу, хэвлийгээр өвдөх, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн хавьталд ороход өвдөх зэрэг асуудалтай тулгарч, олон жилийн турш хаана хандахаа мэдэхгүй шаналж явдаг өөрийн түүхээ олон ээж хуваалцжээ.
Эдгээр асуудал амь насанд аюулгүй ч, эмэгтэй хүний сэтгэл санаанд байнгын дарамт үүсгэж, улмаар гэр бүлийн харилцаа, өдөр тутмын ажлаа амжуулахад сөргөөр нөлөөлдөг.
“Эхчүүдийн дээрх зовиурийг ЯАГААД оношилж болдоггүй юм бэ” гэдэгт хариулт хайсан Космогийн нийтлэл, “эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хариуцдаг чиглэл биш учраас тэдний буруу биш юм байна” гэсэн богино дүгнэлттэй үлджээ. Энэ үнэн.
Тэд жирэмсний явцад хяналт тавьж, эх хүүхдийг эсэн мэнд төрүүлж өгдөг гавьяатай хүмүүс. Харин ч “ Кегелийн дасгалаа сайн хий” гэж туслахыг хичээдэг шүү дээ тэд.
Гэвч Кегелийн дасгал хийснээр асуудал шийдэгдэхгүй тул, шинэ ээж нарт насан туршид нь хэрэг болох цогц үйлчилгээг хүргэхээр сэргээн заслаар мэргэшсэн эмч нарын баг ажиллаж байна.
Аарцгийн эрүүл мэндийн чиглэлд гарч буй сүүлийн үеийн нотолгоо, технологийн дэвшилтэй бид хамт алхдаг.
Таны болон хайртай хүмүүсийн тань эрүүл мэнд чухал гэж үздэг бол манай пейжийг дагаж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл аваарай.
–