Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Рехамед нэгдсэн эмнэлэг нь эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны бүх хүүхдүүдийн дунд “РЕХАМЕД” миний нүдээр зургийн уралдаан зохион байгуулж мэргэжлийн багшаар зургийн уралдааны шилдгүүдийн эздийг тодрууллаа. Тус өдөрлөгөөр бүх хүүхдүүддээ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулж, авьяаслаг хүүхдүүдийнхээ урлагийн номерыг үзэж инээд хөөрөөр бялхсан ээж аавын ажилтай танилцсан дурсамж дүүрэн өнгөрсөн жаргалтай өдөр…