ЭРҮҮ өвдөж гацдаг уу Эрүүний үе бол хаалганы нугастай ижил үүрэгтэй ба эрүүний ясыг гавал ястай холбох үүрэгтэй жижиг үе юм. Хоол идэх, бохь зажлах, ярих, инээх, дуулах гээд бидний эрүү байнга л ажилладаг шүү дээ. Мөн нойронд шүдээ хавирах, хөмхий зуух, уурлах үед хүртэл эрүүний үенд их ачаалал ирдэг. Энэ жижиг үе бас өвдөнө.…
