Хэрвээ таны гэр бүл, дотно найз нарын дунд архины асуудалтай, хаашаа хандахаа мэдэхгүй нэгэн байгаа бол манай эмнэлэгт:
Хордлого тайлах
Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах
Архинд харшил үүсгэх
Сэтгэл засал эмчилгээ хийлгэх боломжтой.
Ямар үед эмчийн тусламж хэрэгтэй вэ?
Доорхи шинжүүдээс 2 ба түүнээс дээш шинж илэрч байвал архины хэрэглээ эрсдэлтэй, аюултай түвшинд хүрсэн байна гэж үзээд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. ҮҮНД:
1. Нэг дор уух архины хэмжээ ихсэх, архийг үргэлжлүүлэн уух хугацаа уртсах
2. Архи хэрэглэх дур гэнэт, хүчтэй байдлаар төрөх
3. Архины байнгын хэрэглээ нь ажил, сургууль таслах зэрэг хүний үндсэн үүрэг алдагдах
4. Архи тогтмол хэрэглэсэнтэй холбоотой гэр бүлтэйгээ таарамжгүй болох, ажил дээрээ асуудалд орох
5. Архины хэрэглээгээ багасгах, гарах оролдлого хийгээд хэд хэд бүтэлгүйтэж байсан
6. Архийг олж уухын тулд хайж явах зэрэгт амьдралынхаа ихэнхи цагийг зарцуулж байгаа бол
7. Архи уусантай холбоотой бие махбодийн болон сэтгэл зүйн ямар нэг зовиур байнга илрэх
8. Бие махбодийн талаас архины хэрэглээтэй холбоотой аюултай шинжүүд илэрч байсан бол /таталт, ухаан алдах гэх мэт/
9. Олон нийтийн арга хэмжээнд оролцхоос зайлсхийх, оролцох идэвхи сулрах
Мөн Рехамед Нэгдсэн Эмнэлэг нь дараах сэтгэцийн эмгэгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ
Сэтгэл засал эмчилгээ /ганцаарчилсан, бүлгийн, гэр бүлэн болон хосын/
Хүүхэд, өсвөр үеийн сэтгэл засал
Сэтгэл зүйн оношилгоо
Хүүхэд болон насанд хүрэгчдийн оюун ухааны түвшин тогтоох шинжилгээ – IQ
Хүүхдийн багц сорил – сэтгэхүйн хөгжил, сэтгэл хөдлөлийн чадвар, зан төлөвийн онцлог, авьяас чадвар, айдас, түгшилт, сэтгэл зүйн гэмтэл илрүүлэх
Мэргэжил сонголтын сорил
Насанд хүрэгчдийн сэтгэл зүйг судлах багц сорил- сэтгэхүйн хүрээ, сэтгэл хөдлөл, айдас, түгшилт,сэтгэл гутрал, стрессийн түвшин,
Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг илрүүлэх
#архинддонтох#хэтрүүлсэнхэрэглээ#сэтгэцсудлал#архи#мансууруулахбодис
———————————————–
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД, 4-р хороо, Зүүн 4 зам, Рехамед эмнэлэг