Шинэхэн ээж танд, энгэртээ тэврэх бяцхан үртэй болсонд нь баяр хүргэе. Ээж болох бол гайхамшиг. Жирэмслэх, төрөх, төрсний дараа эх хүүхдийн бие болон сэтгэл амгалан байвал бүх юм аяндаа сайхан болдог.
Гэвч заримдаа санаснаар болдоггүй. Төрсний дараа бие болон сэтгэл зүйн зарим зовиур илэрч болно. Үрээ харж баярлах боловч нойргүйдэх, дааврын хэлбэлзлээс шалтгаалан сэтгэл хямрах, гутрах байдал төрсөн ээж нарт түгээмэл тохиолддог.
Түүнчлэн, хөх зангирах, хавагнах, хагалгааны оёдлын шарх эдгэхгүй удах, аарцгийн булчин суларснаас шээс задгайрах, бэлгийн дур хүсэлгүй болох, үтрээ хуурайших зэрэг зовиур төрсний дараа ээж нарыг багагүй хямраадаг.
Гэвч зарим ээж өөрийгөө яагаад байгааг ч ойлгохгүй, хэнд хандахаа мэдэхгүй удаан хугацаанд дотроо шаналдаг. Үүнээс үүдэн гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүсэх зэрэг олон сөрөг үр дагавартай тулгардаг.
Хэрвээ танд төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдгүүд 14 хоногоос илүү хугацаанд илэрч байвал мэргэжлийн эмчид хандаарай.
Холбоо барих утас: 7575-0400
Хаяг: ХУД. 15 хороо, Стадионы зүүн талд Махатма Гандигийн гудамж 37/1, 2 давхарт Рехамед эмнэлэг