Эрүүл мэндийн даатгалаар дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
– Гэмтлийн үеийн үзлэг, зөвлөгөө
– Ердийн болон засалттай гипс
– Гэмтлийн дараах цэвэр, бохир боолт
– Шархны оёдол, цэгцэлгээ
– Мөчдийн хугарал, мултралыг эвийн аргаар эмчлэх
Мэс засал:
– Өвдөгний хиймэл үе суулгах мэс засал
– Түнхний хиймэл үе суулгах мэс засал
– Үений холбоос болон мөгөөрсний урагдлыг дурангийн аргаар сэргээх мэс засал
– Ясанд суулгасан бэхэлгээ хадаас авах мэс засал