“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан уушгины сүрьеэ өвчнийг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг, оношилгооны ӨНДӨРЛӨГ-ийг зохион байгуулах гэж байна.
Цээжний рентген оношилгоо болон сүрьеэгийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө багц (хөнгөлөлттэй үнээр)
Цээжний рентген зурагт LUMIT хиймэл оюун ухааны программ болон дүрс оношилгооны эмчийн үнэлгээ, зөвлөгөө
Хэрэв танд:
Амьсгаадах, цээжээр хатгуулах, халуурах, турах, хоолны дуршил буурах, ядрах, шөнийн цагаар хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж оношилгоонд хамрагдаарай.
Өдөрлөг болох өдөр: 2024 оны 3 сарын 25-нд
Байршил: БЗДүүрэг, 7-р хороо буюу Зүүн 4 зам Кемпинский зочид буудлын зүүн талд Рехамед Нэгдсэн эмнэлэг
Холбогдох утас: 7575-0400