Рехамед Нэгдсэн Эмнэлэгт ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр ХАВДРЫН БАЙ ЭМЧИЛГЭЭ-нд хавдрын эмчийн хяналтан дор хамрагдах боломжтой.
Хавдрын бай эмчилгээний тухай:
Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг болох химийн бай эмчилгээ нь молекул генетикийн оношлогоон дээр үндэслэн хийгддэг. Тухайн хүний ген болон хавдрын генд нь чиглэн хийгдэх ба хавдрын ургалт, үсэрхийллийг зогсоох, эмчилгээний боломжийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх үр дүнтэй эмчилгээ юм.
Хими эмчилгээтэй харьцуулахад эрүүл эс, эдийг бага гэмтээж зөвхөн хавдрын эсийг онилж үйлчлэх юм. Ихэнх бай эмчилгээний бэлдмэлүүд нь амаар уух болон судсаар тарих хэлбэртэй байдаг.
Эмчилгээний үед дараах шинж илрэх магадлалтай.
Ядрах шинж тэмдэг түгээмэл ба суулгах, дотор муухайрах, бөөлжих, уруул болон ам шархлах, цусны даралт ихсэх зэрэг шинж илэрч болно.
Энэхүү эмчилгээг ямар хүмүүст хийх вэ?
Бай эмчилгээ нь хүний биеийн ген, эс, эдэд байрлах өвөрмөц нэг онилсон хүлээн авууртай байдаг. Иймд тухайн нэг бай эмчилгээний хүлээн авуур эерэг гарсан буюу илэрсэн, мэс засал, хими, туяа эмчилгээтэй хавсарч хийгддэг.
Хавдраар оношлогдсон бүх хүн бай эмчилгээнд ордоггүй ба бай эмчилгээний эм тус бүрээр оношийн шалгуур хангасан хүмүүст эмчлэгч эмч үзлэг шинжилгээ хийгээд санал болгодог.
Цагийн хуваарь: Даваа-Бямба
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг