РЕХАМЕД эмнэлэг дараах эмчилгээ, үйлчилгээ эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
– Хавдрын эмчийн үзлэг, зөвлөгөө
– Хяналтын үзлэг зөвлөгөө
– Хими эмчилгээ
– Бай эмчилгээ
Харин
– Хими, туяа, мэс засал эмчилгээний дараах хордлого тайлах эмчилгээ
– Хөнгөвчлөх эмчилгээг эрүүл мэндийн даатгалгүй хийж байна.
Даатгуулагч иргэн та манай эмнэлэгт ирэхдээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх шаардлагатай.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан 2022 онд зарласан сонгон шалгаруулалтанд хамрагдаж нийт 62 оношийн хамааралтай бүлэг /100%/-ээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
-
-
Амбулаторийн тусламж үйлчилгээ-11
-
Амбулаторийн өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ-3
-
Компьютерт томографи
-
Дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээ-8
-
Хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээ-24
-
Хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээ-6
-
Хэвтүүлэн эмчлэх эрчимт эмчилгээ-1
-
Яаралтай тусламж, үйлчилгээ-3
-
Өдрийн эмчилгээ-5
-
Мэс заслын нэр төрөл:
- Өвдөг, түнхний үе солих мэс засал
- Түнх, дунд чөмөгний хугарал, гэмтэл
- Дурангаар үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал
- Мөр, бугалга, шуу, бугуй сарвууны гэмтэл, хугарал, мултрал
- Эмэгтэйчүүдийн хортой, хоргүй хавдрын мэс засал
- Хөхний хортой, хоргүй хавдар
- Хөхний бусад мэс засал
- Өөхөн эд холбох ба бусад зөөлөн эдийн хоргүй хавдар
Манай РЕХАМЕД эмнэлэг нь ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр хавдрын хими эмчилгээ, хавдрын бай эмчилгээ хийж гүйцэтгэж байгаа тул хавдрын эмчийн хяналтан дор эмчилгээнд хамрагдах боломжтой.
Видео танилцуулга