Дэлхийн “Давсны хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх” 7 хоногийн хүрээнд та бүхэнд давсыг хэтрүүлэн хэрэглэсэн үед ямар өөрчлөлтүүд илрэх, давсны хэрэглээг хэрхэн бууруулах талаар зөвлөмж хүргэе.
Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1/4 нь“ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг ажээ.
Бидний өдөр тутам хэрэглэдэг нэлээд олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй байдаг. Давс ихтэй хүнс: Хиам, давсалж утсан мах, нөөшилсөн мах, загас, ногоо, давсалж даршилсан ногоо, цуу, чипс гэх мэт юм.
Давсны хэрэглээгээ бууруулах аргууд:
– Давсгүй цай ууж хэвших
– Хүнс, хоол бэлтгэхдээ давсныхаа хэмжээг нь аажим бууруулах
– Давсны амтыг бууруулах зорилгоор хоолондоо чихэр нэмж бэлтгэхээс татгалзах
– Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла.
Тухайлбал; лаазалсан мах, шуузалсан мах, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, давсалсан өндөг, нөөшилсөн ногоо, давсалсан амттан (самар) хэрэглэхээс татгалзах зэрэг багтах юм.