Эрхэм хүндэт эмнэлгийн ажилтнууд аа,
Та бүхэнд ” Дэмжих ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе!
Өнөөдөр бол Таны хүний төлөө зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг хүндэтгэн тэмдэглэдэг онцгой өдөр!
Таны энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлийн тусламж, тасралтгүй нөр их хөдөлмөрөөр олон хүний амьдралд гэрэл нэмэгдэж, эрүүл мэнд сэргэдэг билээ. Та бүхний ажил үйлс үргэлж амжилтаар дүүрэн, гэр бүл тань аз жаргал, эрүүл энхээр бялхаж байх болтугай!
Хүндэтгэсэн,
Рехамед нэгдсэн эмнэлгийн захиргаа
