Skip to content Skip to footer

Агаарын бохирдлын үед өдөр тутамдаа ямар хүнс хэрэглэх вэ?

АНТИОКСИДАНТ АГУУЛСАН ХҮНС:
✅Амтат чинжүүн /улаан/ дэх С витамины агууламж нимбэг, жүржэээс илүү байдаг. Бүтэн амтат улаан чинжүү нь өдөрт шаардлагатай С витамины хэрэгцээг хангахаас гадна, ховор витамин болох Р-ийн өдрийн хэрэгцээг мөн хангадаг.
✅Төрөл бүрийн самар нь антиоксидант, самрын тос, уураг болон олон төрлийн витамины эх үүсвэр. Ихэнх самар нь ой санамж сайжруулах, муу холестриний хэмжээг багасгах, тархины хөгшрөлтийг удаашруулах зэрэг ашиг тустай.
✅Цэцэгт байцаа нь хүчтэй антиоксидант болох бета-керотин ба аскорбины хүчил, ясанд эерэг нөлөө үзүүлдэг К витамин, кальци, төмөр, кали, фосфорын маш өндөр агууламжтай.
✅Чацаргана, аньс, нэрс нь калори багатай мөртөө антиоксидантаар хамгийн баялаг зэрлэг жимс бөгөөд өдөр тутам нухаш, цэвэр жүүсийг (сахарын агууламж багатай) ууж хэвшээрэй.

АМИН ДЭМҮҮД
Д амин дэмийн хүний бие махбодид үзүүлэх хамгийн чухал нөлөөлөл бол ясанд кальцийг хуримтлуулж, кальци, магни, фосфорын шимэгдэлтийг зохицуулж өгөхөд оршино. Мөн дархлааны системд нол үүрэгтэй.
Д аминдэм дутагдсанаар яс сийрэгжих, яс зөөлрөх өвчин, халдварын эсрэг дархлаа сулрах, хөх, өндгөвч, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг.
Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 1000 ОУН (олон улсын нэгж) хэрэглэх шаардлагатай.
С амин дэм нь маш хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг тул чөлөөт радикалуудыг саармагжуулж, үрэвслийг бууруулж, дархлаа тогтолцоог дэмждэг. Мөн зүрх судасны эмгэгийн эрсдэл болон хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг байна.
Иймд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 75-100мг витамин С хэрэглэх нь зүйтэй