Өглөөний хоол сахарын нөөцийг нөхөж, эрч хүч нэмж, биеийг шим тэжээлт бодисоор хангадаг. Ингэснээр бодисын солилцоо эрчимжин, богино хугацаанд анхаарал төвлөрөх чадвар сайжирч, жин хэлбэлзэхгүй, архаг олон өвчний эрсдэлийг бууруулна. Өглөө цай хоолгүй гардаг бол нойргүйдэлтэй болох магадлал өндөр. Энэ нь тархинд “өдөр эхэлсэн шүү” гэсэн дохиог өгдөг нэг төрлийн биологийн цаг юм.
Иймд заавал цаг, сэтгэл гаргаж, амин дэм, шимт бодисоор баялаг өглөөний хоолоо тайван идээд ажил, сургуульдаа гарч яваарай!