Skip to content Skip to footer

Арьсны идээт үрэвслийн үед авах арга хэмжээ

ПОДКАСТ №4 Арьсны идээт үрэвслийн үед авах арга хэмжээ
Энэ удаагийн дугаарт Рехамед Нэгдсэн Эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Э.Эрхэмбаяр оролцож арьсны идээт үрэвсэл гэж юу болох, ямар шинж тэмдэг илэрдэг болон авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөв.🙌
Арьсны идээт үрэвслийн талаарх ерөнхий мэдээлэл:
Энэ үрэвслийн үед дараах зовууриуд илэрдэг. Үүнд:
📌Жижиг улаан хавдар (гүвдрүү) үүсэх
📌Тэр хэсэг өвдөлт ихтэй болох
📌Гүвдрүү, түүний ойролцоох эд хавагнаж, идээ бээр хуримтлагдах
📌Үрэвслийн төвд идээний цагаан, шаргал толгой үзэгдэх
📌Гэмтсэн хэсэгт хүрэхэд халуун байх ба лугших төлөвтэй байна
📌Бие сульдах
📌Халуурах
Арьсны идээт үрэвсэл үүсэх гол шалтгаан нь стафилококк бактери бөгөөд арьсны гадаргуу дээр байдаг боловч дархлаа тогтолцоо сулрах, арьсны механик гэмтэл авах зэрэг нь тэдгээрийн өсөлтийг өдөөдөг байна. Бусад нөлөөлөх хүчин зүйлст:
👉Арьсны ариун цэвэр алдагдах
👉Хэт их хөлрөх
👉Арьсны гэмтэл
👉Арьс цочроох бодис хэрэглэх
👉Дархлаа сулрах зэрэг орно.
Оношилгооны тухайд:
📌Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг
📌Бактериологийн шинжилгээ
Ерөнхий эмчилгээ:
👉Идээт үрэвсэлтэй хэсэгт нээлт хийж идээг гадагшлуулах
👉Тогтмол цэвэрлэгээ, боолт хийлгэх
👉Тохирох антибиотик эмчилгээ

⏰РЕХАМЕД эмнэлэг

Даваа- Баасан: 08:30-17:00

Бямба: 09:00-14:00

Ням-Амарна.

☎️Мэдээллийн ажилтан: 7575-0400

📍БЗД, 4 хороо, Зүүн 4 зам, РЕХАМЕД эмнэлэг