Хөхний хавдрыг оношлох шалгарсан аргуудын нэг бол МАММОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭ юм. Эмэгтэйчүүд хөхөө өөрөө тогтмол шалгах нь зүйтэй бол эмгэг өөрчлөлт ажиглагдвал эмнэлэгт хандаж, маммографийн шинжилгээнд хамрагдаж хөхний хавдрын эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Харин маммографийн шинжилгээнд юуг анхаарах, хэрхэн бэлдэх тухай мэдээлэл хүргэе.
Юун түрүүнд маммографийн шинжилгээ хийж байсан туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нар бүхий эмнэлэгт хандах хэрэгтэй.
Маммографийн шинжилгээнд хамрагдах бүртээ тогтмол нэг эмнэлэгт хандах нь зүйтэй. Учир нь таны өмнөх маммографийн шинжилгээний хариутай харьцуулан дүгнэхэд илүү дөхөм юм.
Хэрэв та тухайн эмнэлэгт анх удаа маммограмын шинжилгээнд хамрагдаж буй бол өмнөх шинжилгээний хариугаа заавал авч ирээрэй.
Таны хөхөнд зовуурь, шинж тэмдэг илрээгүй үед урьдчилан сэргийлэх/эрт илрүүлэх зорилгоор маммограмын шинжилгээнд хамрагдах бол чанартай, зөв зураг даруулах үүднээс шинжилгээнд орох өдрийг эртнээс товлоорой. Сарын тэмдэг эхлэхийн өмнөх долоо хоногт уг шинжилгээнд хамрагдахад тохиромжгүй.
Шинжилгээнд хамрагдах өдөр анхаарах зүйлс: хөхний ойролцоо ямар нэгэн тос, цацлага, үнэртэй ус зэргийг түрхэхийг хориглоно. Биед түрхсэн ямар нэгэн төрлийн бодис нь шинжилгээний хариуг өөрчлөлттэй гарахад нөлөөлөх эрсдэлтэй.
Мөн та шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ өмсөж, тайлахад хялбар чөлөөтэй хувцастай ирээрэй.
Шинжилгээ дунджаар 20 минут үргэлжилж, зураг бүрт 10-15 секунд хөхөн дээр даралт мэдрэгдэнэ. Даралтын үед хөхөнд зовуурь, хөндүүр мэдрэгдэх магадлалтай.
Дааврын эм уух, гэр бүлийн гишүүн хөхний хавдраар оношлогдож байсан, мэс засал зэрэг нь хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой тул эмчид энэ талаар заавал мэдэгдээрэй.
Манай Рехамед Гялс эмнэлэгт Маммографи болон хөхний ЭХО шинжилгээнд хамрагдаж, хөхний хавдрын оношилгоогоор мэргэшсэн эмчийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдах боломжтой
Мэдээллийн ажилтан: 7575-0400
Хаяг: БЗД, 7-р хороо, Рехамед Гялс эмнэлэг