Рехамед нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн-дурангийн нэгжээс “Дурангийн нэг өдөр” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Рехамед нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэд, мөн эмнэлгийн ажилтнууд өргөнөөр оролцсон юм. Энэ үеэр дараах сэдвүүдээр мэдээлэл, сургалт өгч, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ. Үүнд:
Дурангийн оношилгоо гэж юу вэ?
Дурангийн шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?
Дурангийн халдваргүйтгэл, ариутгалын талаар мэдээлэл гэх мэт.
Эмч нар иргэдэд зөвлөгөө өгч, сувилагч нар маань дурангийн ариутгал халдваргүйтгэлийн талаар сургалт орсноор өдөрлөг үр дүнтэй, амжилттай болж өндөрлөлөө.










