Рехамед нэгдсэн эмнэлэг нь энэхүү венийн портын системийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, эмчилгээний практикт ашиглаж байна.
NU PORT төвийн венд суурилуулах порт
NU PORT нь урт хугацааны олон удаагийн судсаар хийх эмчилгээ шаардлагатай өвчтөнд зориулсан, найдвартай, дэвшилтэт технологид суурилсан төвийн венд суурилуулах порт юм.
Энэхүү систем нь аюулгүй байдал, тав тух, болон үр дүнтэй эмчилгээ-г хослуулах цогц шийдэл бөгөөд хими эмчилгээ, парентерал тэжээл, антибиотик эмчилгээ зэрэгт өргөнөөр ашиглагддаг.
Зориулалт
• Хими эмчилгээний үед
• Парентерал тэжээл болон антибиотик эмчилгээний үед
• Цус сэлбэх, шинжилгээ авах үед
Онцлог давуу талууд
• Олон төрлийн катетерийн сонголттой
• Хавхлагын бөглөрөл, халдварын эрсдлийг бууруулна
• Арчилгаа хялбар, цаг бага шаарддаг
• CT болон MRI (3-Тесла хүртэл)-д бүрэн нийцтэй
• Өндөр даралтыг тэсвэрлэх чадвартай — CT контраст бодис шахахад тохиромжтой
• Өвчтөний ашиглалтын явцаас хамааран 6 сараас дээш хэдэн жил ч ашиглах боломжтой




Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс эмнэлэг