Рехамед Нэгдсэн Эмнэлгийн мэдрэлийн эмч, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Түвшинжаргал оролцож толгойн талласан өвдөлт гэж юу болох, ямар шинж тэмдэг илэрдэг болон авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөв.
Толгойн талласан өвдөлтийн талаарх ерөнхий мэдээлэл:
Толгойн талласан өвдөлтийн үед дараах зовууриуд илэрдэг. Үүнд:
Толгойн нэг тал лугшиж өвдөх
Идэвхитэй хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх
Ядрах
Хөлрөх
Анхаарал төвлөрөх чадвар буурах
Дийлэнх тохиолдол нь удамшлын шалтгаантай ба аутосомын доминант хэлбэрээр эхийн талыг давамгайлан удамшина. Мөн дараах сэдээгч хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Биений юм ирэх
Нойр муутай байх
Хэт их дуу чимээ
Стресс
Сэтгэл гутрал
Архи согтууруулах ундааны хэрэглээ
Каффейн
Шоколад, цитрусны төрлийн жимс г.м
Оношилгооны тухайд:
Мэргэжлийн мэдрэлийн эмчийн үзлэг
Толгой таллаж өвдөх хугацаа, өвдөлтийн эрчим, хэрэглэсэн эм
Тархины КТГ зураг авхуулж голомтот өөрчлөлтгүй болохыг батлах
Ерөнхий эмчилгээ:
Толгойн талласан өвдөлтийг сэдээгч хүчин зүйлсээс зайлсхийх
Үрэвслийн эсрэг дааврын бус эм хэрэглэх
Толгойн өвдөлт намдаах эмийн бус физик эмчилгээ
Мөн Рехамед Нэгдсэн Эмнэлэг нь дараах мэдрэлийн эмгэгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Тархины судасны өвчнүүд
Толгой, нүүр, хүзүү, нурууны өвдөлтүүд
Толгой эргэлт, тэнцвэргүйдэл
Захын мэдрэлийн болон булчингийн өвчнүүд
Уналт таталт
Нойргүйдэл зэрэг эмгэгүүдийн үзлэг оношилгоо, ялган оношилгоо, зөвлөгөө, эмчилгээ
———————————————–
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД, 4-р хороо, Зүүн 4 зам, Рехамед эмнэлэг