Skip to content Skip to footer

РЕХАМЕД эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг

Дүрс оношилгооны тасгийн эмч, техникчдийн баг нь мэргэшсэн, туршлагатай хамт олон бөгөөд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар олон улсын стандартад нийцсэн чанартай оношилгоо хийж байна.

  • Компьютер Томографи (CT)
  • Хөхний рентген аппарат (Mammography)
  • Рентген аппарат (DR)
  • Ясны сийрэгжилтийн аппарат (Echo light)
  • Өнгөт, доплер эхо аппарат (Ultra sound)
  • Зөөврийн эхо аппарат (Mobile ultra sound)
  • Хоол боловсруулах замын дуран (Endoscopy)

КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ (CT)

Aquilion prime загварын 80 зүслэгт Компьютер Томографийн аппарат орчин үеийн технологид суурилагдсан шинэ загвар бөгөөд үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал нь бусад загваруудтай харьцуулахад 80 хувь бага, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангасан аппарат юм.

ХӨХНИЙ РЕНТГЕН АППАРАТ (MAMMOGRAPHY)

Энэхүү аппарат нь ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал бага, илүү өндөр нарийвчлалтай зураг авахаас гадна автомат мэдрэгчтэй   бүрэн дижитал аппарат юм.

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙН АППАРАТ:  Итали улсад үйлдвэрлэсэн ECHOLIGHT S.P.A компанийн ясны эдийн нягтыг тодорхойлох хэт авиад суурилсан ECHOLIGHT аппарат нь рентген туяаны ачаалалгүйгээрээ бусад ясны сийрэгжилтийн оношилгооноос давуу талтай бөгөөд жирэмсэн эхэд ч хийх боломжтой шинжилгээ юм.

Дүрс оношилгооны тасгийн шинжилгээний жагсаалт

РЕНТГЕН ЗУРАГ:

  • Цээжний рентген зураг
  • Хэвлийн тойм рентген зураг
  • Хүзүүний рентген зураг
  • Сээр нурууны рентген зураг
  • Бүсэлхий нурууны рентген зураг
  • Ууц, ахар сүүлний рентген зураг
  • Эгэм, мөрний рентген зураг
  • Гар, сарвууны рентген зураг
  • Түнх, дунд чөмөгний рентген зураг
  • Шилбэ ясны рентген зураг
  • Өвдөг, шагайн рентген зураг
  • Тавхай ясны рентген зураг
  • Гавал ясны рентген зураг
  • Хамар- дайвар хөндийн рентген зураг

ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ:

  • Зүрхний хэв авиан оношилгоо
  • Хэвлийн хэт авиан оношлогоо
  • Давсаг, түрүү булчирхайн хэт авиан оношлогоо
  • Бамбай булчирхайн хэт авиан оношлогоо
  • Хөхний хэт авиан оношлогоо
  • Хэт авиан хяналттай хөхний эдийн шинжилгээ (биопси) авах
  • Эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо
  • Зүрхний хэв авиан оношилгоо
  • Хэвлийн хэт авиан оношлогоо
  • Үений хэт авиан оношлогоо

МАММОГРАФИ:

  • Хөхний энгийн рентген зураг
  • Оношилгооны томруулагчтай зураг

КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ:

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр өндөр нарийвчлал бүхий 80 зүсэлтэт КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН /Тодосгогчтой, Тодосгогчгүй/ шинжилгээ хийгддэг. Үүнд:

  • Толгой (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Цээж (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Уушигны бага тунт КТГ
  • Хэвлий, бага аарцгийн (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Хүзүү, Сээр ба Бүсэлхий нуруу, Бүтэн нуруу
  • Дээд, доод мөчид болон үений (тодосгогчтой, тодосгогчгүй)
  • Компьютер Томографийн хяналттай эдийн шинжилгээ авах (биопси)

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ДЭЭД, ДООД ЗАМЫН УЯН ДУРАНГИЙН ОНОШИЛГОО

  • Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний дурангийн шинжилгээ (Esophagogastroduodenoscopy)
  • Бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ (Colonoscopy)
  • Дурангаар эдийн шинжилгээ авах, шинжилгээнд илгээх (Endoscopic biopsy)

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр өндөр нарийвчлал бүхий 80 зүсэлтэт КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИЙН /Тодосгогчтой, Тодосгогчгүй/ шинжилгээ  хийгддэг. Үүнд:

.