Энэ удаагийн дугаарт Рехамед Нэгдсэн Эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Ч. Золжаргал оролцож умайн хүзүүн хавдар гэж юу болох, үүсэх шалтгаан, зовуурь, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөв.
Умайн хүзүүний хавдрын талаарх ерөнхий мэдээлэл:
Уг өвчний үед дараах зовууриуд илэрдэг. Үүнд:
Биеийн юмны дараа цус гарах
Бэлгийн хавьталд орсны дараа цус гарах
Цэвэршилтийн дараа цус гарах
Доод нуруу, бага аарцаг, хэвлийн доод хэсгээр өвдөх
Умайн хүзүүн хорт хавдрын 99% нь “Human Papilloma Virus”-ийн халдварын шалтгаантай ч халдвар авсан эмэгтэй бүр хавдраар өвчлөхгүй. Харин дараах эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Бэлгийн замын халдварт өвчнүүд
Олон бэлгийн хавьтагчтай байх
Бэлгийн харьцаанд хэт эрт насандаа орох
Дархлаа тогтолцоо сул байх
Архи, тамхины хэрэглээ
Жирэмслэлтээс хамгаалах эм
Оношилгооны тухайд:
Эсийн шинжилгээ: Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг
HPV шинжилгээ – Цусанд HPV халдвар байгаа эсэхийг тодорхойлно.
Хавдрын оношийг баталгаажуулах эдийн шинжилгээ
Ерөнхий эмчилгээ/хавдрын үе шат, зэргээс хамааран харилцан адилгүй/:
Мэс заслын эмчилгээ: умайн хүзүүг хэсэгчлэн тайрах, бүрэн тайрах, булчирхайн хамт тайрах г.м
Хими болон туяа эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт:
HPV халдвар авахаас сэргийлэх вакцин хийлгэх, охидыг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө папиллама вирусийн вакцин хийдэг.
30-аас дээш насны эмэгтэйчүүд 3 жил тутамд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж БЗХӨвчинөөс сэргийлэх
Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх
Архи, тамхи хэрэглэхгүй байх
Мөн Рехамед Нэгдсэн Эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн эмгэгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө
Ерөндөг авах, тавих
Мазокын шинжилгээ
Эсийн шинжилгээ
Умайн хүзүүний дуран /Кольпоскопи/
Жирэмсэнээс хамгаалах аргууд, зөвлөгөө
Цэвэршилтийн үеийн оношлогоо,эмчилгээ, зөвлөгөө
#cervicalcancer #Хавдар #Умайн_хүзүү #Умайн_хүзүүн_хавдар
———————————————–
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД 4-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс эмнэлэг