Манай эмнэлэг 7 хоног бүр төрөл бүрийн спорт болон өдөр тутмын гэмтлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэдэг бөгөөд энэ удаа хөлийн өсгий шилбэний булчингийн хооронд байдаг #аххилын_шөрмөсний гэмтлийн тухай мэдээлэл хүргэж байна.
Ахиллын шөрмөсний үрэвсэл нь дасгал хөдөлгөөний ачааллыг гэнэт нэмэгдүүлэн, эрчим ихтэй хөдөлгөөн хийх үед ихэвчлэн тохиолддог ба гүйлтийн тамирчдад элбэг тохиолддог. Мөн тогтмол биш теннис, сагсан бөмбөг тоглодог хүмүүс өртөх магадлал өндөр байдаг байна.
Өвчний эхэн үед сэргээн засах эмчилгээг хийснээр ахиллын шөрмөсний давтан гэмтлээс сэргийлэх ба удаан хугацаанд үл тоон өвчнийг даамжруулвал ахиллын шөрмөс урагдаж мэс засалд орох хүртэл эрсдийг дагуулдаг.
Энэ төрлийн спорт гэмтлийг хүндрэхээс нь өмнө оношлуулж эмийн бус, мэс заслын бус аргаар буюу сэргээн засах эмчилгээгээр эмчлэх боломжтой. Манай эмнэлэг ази, европын өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын томоохон спорт багууд хэрэглэдэг #shockwave#pulsewave#deeposcillation эмчилгээнүүдийг хийж байна.
Аливаа бэртгэл гэмтлийг аль болох эрт оношилж, хүндрэл болон эсрдлээс сэргийлээрэй.
Салбар 1: Рехамед эмнэлэг
Цаг товлох утас: 7575-0400
ХУД. 15 хороо, Стадионы зүүн талд Махатма Гандигийн гудамж 37/1, 2 давхарт
Салбар 2: Рехамед Гялс нэгдсэн эмнэлэг
Цаг товлох утас: 7575-4411
БЗД. 4 хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс нэгдсэн эмнэлэг