Skip to content Skip to footer

Тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна

Хангарьд клуб болон Реха Мед эмнэлэг хамтын ажиллагааны хүрээнд тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Спортын тамирчны хувьд зөвхөн биеийн бэлтгэл бус, сэтгэл зүйн тогтвортой байдал нь амжилтын нэг чухал нөхцөл юм.

Реха Мед эмнэлэг нь тамирчдын бэлтгэл, тоглолтын үеийн стрессийг бууруулах, сэтгэлзүйн тэнцвэрийг дэмжих, мөн гэмтлээс урьдчилан сэргийлэх ба нөхөн сэргээх иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

Реха мед эмнэлэг Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, тамирчдын бие, сэтгэл, оюуны тэнцвэрийг дэмжин ажиллаж байна.