Мэс заслын тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмжийг сайжруулах зорилготой “Global Surgery day” буюу Дэлхийн Мэс Заслын Өдөр-ийг тохиолдуулан 05 сарын 23-ны өдөр Рехамед нэгдсэн эмнэлэгт “Мэс заслын эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө” бүхий өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Уг өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд нийт үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрт мэс заслын болон мэс заслын дараах тусламж үйлчилгээний талаар үзлэг, зөвлөгөөг хүргэх юм. Үүнд:
Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
Гэмтлийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
Мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний талаарх зөвлөгөө
Эмчилгээний хоолзүйчийн зөвлөгөө
Сэтгэл гутрал, түгшил болон нойргүйдэлтэй холбоотой сэтгэцийн эмчийн зөвлөгөө
зэрэг багтана.
Үйлчлүүлэгч та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-0400
Хаяг: БЗД, 7-р хороо, Рехамед Гялс эмнэлэг