Амралтын өдрийн мэнд цастай сайхан өглөө
2024.10.19 Алтан намар алхалт.
Rehamed Hiking club-Ээлжит алхалтаараа бид
Чингэлтэй зүрх хайрхан алхав.Нар ээсэн +6 дулаантай тогтуун салхитай сайхан өдөр байв.
Өглөө эртлэн босоод өөртөө цаг гарган байгальдаа алхаж хамт олонтойгоо дуртай хобби,уншсан ном уншхаар төлөвлөж буй ном үзсэн киногоо ярьж инээлдэн за тэгээд өөрөө өөртэйгөө төвлөрөн уулын алхалтын давуу тал их. Уул өөдөө алхахад маш их хөлөрдөг,арьсны нүхээр хөлс гадагшлахдаа бие дэх бохирдолтой хамт гадагшлах бөгөөд шар үсний сүвнүүд нээгдэж тэрхүү нүхээр байгалийн хүчилтөрөгчийг тэр хэмжээгээр авч уушгиа баярлуулдаг сайхан шүү. Өөрийгөө ялан дийлэх өглөө эртлэн босохооос эхэлдэг.
Хөдөлгөөн бол Эрүүл байхын үндэс