Рехамед Нэгдсэн Эмнэлэгт ХӨХНИЙ ГОЛОМТОТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗҮҮГЭЭР ТЭМДЭГЛЭХ АЖИЛБАР хийгдэж байна.
Уг ажилбарын давуу тал нь:
Дүрс оношилгооны шинжилгээгээр оношлогдсон, бодит үзлэгээр тэмтрэгдэхгүй байгаа хөхний эрт үеийн хавдартай үйлчлүүлэгч нарт хөх хадгалах мэс засал хийгддэг.
Мэс заслын өмнө тэмтрэлтээр илрэхгүй байгаа хөхний жижиг голомт, хөхний бичил шохойжилтын байршлыг нарийн зүүгээр тэмдэглэж өгөх нь мэс заслын үед голомтыг хялбар олж, бүрэн авахад ач холбогдолтой.
Хөхний голомтыг нарийн зүүгээр тэмдэглэх ажилбарыг хэт авиа эсвэл маммографи шинжилгээний хяналтан дор, хэсгийн мэдээ алдуулалттай дүрс оношилгооны эмч гүйцэтгэдэг ба шаардлагатай тохиолдолд мэс заслын эмчтэй хамтран хийдэг.
Ач холбогдол:
Мэс заслын өмнө хөхний голомтын байршлыг тодорхой болгох
Хими эмчилгээний дараа хөхний хавдрын байршлыг тогтоох зэрэг юм.
Цагийн хуваарь: Даваа-Бямба
☎️Мэдээллийн ажилтан 7575-0400
📍БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг