1. Маммограм
Хөхний рентген оношилгоо ба хөхний эмгэг үүсгэвэр, хөхний хавдрыг эрт шатанд оношлох стандарт оношилгоо юм. АНУ-ын хавдрын нийгэмлэгээс хөхний хавдрын эрсдэлгүй буюу эмээ, ээж, эгч гэх мэт гэр бүлд хөхний хавдраар оношлогдсон хүн байхгүй бол 30 наснаас өмнө маммограм оношилгоог зөвлөдөггүй.
Харин 40-44 насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа
45-54 насны эмэгтэйчүүд жил бүр нэг удаа
55 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа оношилгоонд хамрагдахыг зөвлөдөг.
2. Умайн хүзүүний хавдрын оношилгоо
Умайн хүзүүний арчдасын 2 төрлийн шинжилгээ үүнд хамаардаг.
1. Хавдрын гол шалтгаан болсон ХПВ (Хүний папиллома вирус)-ыг илрүүлэх шинжилгээ.
2. Умайн хүзүүний эсийн шинжилгээ- эсийн өөрчлөлт илэрсэн бол эмчилгээгүй удсанаар архагшиж, хавдар үүсэх эрсдэл болдог.
3. Бүдүүн шулуун гэдэсний хавдрын оношилгоо
45-75 насны хүмүүс заавал энэхүү хавдрын эрт илрүүлэг буюу дурангийн оношилгоонд хамрагдсан байхыг зөвлөдөг. Дурангийн оношилгоо нь зөвхөн хавдраас гадна бүдүүн шулуун гэдэсний ханан дахь ургацаг, уйланхай гэх мэт аливаа үүсгэврүүдийг илрүүлэх юм.
4. Түрүү булчирхайн хавдрын оношилгоо
PSA(Prostate Specific Antigen) буюу Түрүү булчирхайн эсээс ялгардаг уураг- өвөрмөц антигенийг илрүүлэх цусны шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.
Энэхүү антигений хэмжээ >4 нанограмм/мл их бол хавдрыг сэжиглэж, дараагийн оношилгоо руу шилждэг. Дараах хүмүүс түрүү булчирхайн хавдрын оношилгоонд хамрагдах нь зүйтэй.
5. Уушгины хавдрын оношилгоо
Дараах эрсдэлтэй хүмүүс жилд 1 удаа уушгины хавдрын оношилгоонд хамрагдах нь зүйтэй.
Жилд 20 болон түүнээс дээш хайрцаг тамхи татдаг (эсвэл 20 жилийн турш өдөрт 1 хайрцаг татсан, 10 жилийн турш өдөрт 2 хайрцаг татсан гэх мэт)
Одоогоор тамхи татдаг эсвэл тамхинаас татгалзаад удаагүй бол
50-аас дээш настай бол
Уушгины хавдрын гол оношилгоо нь Компьютерт Томографи шинжилгээ юм.
Рехамед нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг нь МАММОГРАММ, КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ, ДУРАНГИЙН ОНОШИЛГОО-г мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багаар үзүүлж байгаа билээ.
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг
Цагийн хуваарь: Даваа-Бямба
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг