‘ЭМТҮЧАБайдал-2024″ бүтээлч ажлын хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Тус өдөрлөгт эмнэлгийн тасаг нэгжийн чанар аюулгүй байдлын 6 багийн гишүүд оролцсон бөгөөд Эмч эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрэм, өргөдөл гомдлын менежмент зэрэг сэдвээр мэдээлэлтэй танилцан, сонирхсон асуултандаа хариулт авсан байна. Мөн эмч ажилтны ёс зүй, харилцааны ур чадвартай холбоотой үүсч болох эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх гэсэн сэдвээр багаар ажиллан үр дүнгээ танилцуулсан .
Чанарын өдөрлөгт идэвхтэй оролцсон багийн гишүүддээ баярлалаа.
Бидэнд болон биднээр үйлчлүүлэгчдэд чанарын амжилт.
Бүтээлчээр оролцсон та бүхэндээ баярлалаа!