Эх сурвалж: Алтан Пейж
Дайн тулааны бүслэлт, өлсгөлөнгөөс дэлхийн хүн амыг аварч байсан хүнс бол ТӨМС байсан түүхтэй.
“Төмс нь нүүрс ус /цардуул/ ихтэй тул таргалуулна” гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч төмс бол гайхамшигтай хүнс хэвээр л байгаа. Эрдэс, эслэг, амин дэм зэрэг биед хэрэгтэй, эрүүл мэндэд тустай бодисоор баялаг хүнс шүү.
Чипс зэрэг хэт боловсруулсан, шарсан бүтээгдхүүнүүд төмсөөр хийдэг нь “муу нэр” зүүх нэг шалтгаан болсон талтай..
Төмс нь дотроо олон төрөл, өнгөтэй. Манайд бол шар төмс илүү танил ба жилийн тариалалтаар улаан буудайны дараа ордог. Японы Окинава арлынхны 100-аас дээш наслах нууц чихэрлэг төмстэй холбоотой гэсэн судалгаа байдаг.
Гол нь төмсийг аль болох тосонд шаралгүй, жигнэж, эсвэл чанаж хэрэглэвэл таргалалт асуудал биш шүү.
Төмс нь Solanaceae нэг төрлийн булцуут ургамал юм. Навчаараа сахароз нийлэгжүүлж, цардуул хэлбэрээр хуримтлуулдаг.
Төмс амархан ургадаг, байгаль цаг уурт тэсвэртэй тул “дэлхийн хүнс” болсон. Бас өөрийгөө хортноос хамгаалах “ухаалаг” таримал юм.
Ногоовтор өнгөтэй, гашуун төмс байдаг даа? Навч, цэцэг нь соланин solanine гэх хорт бодисыг агуулдаг хортон шавьжаас өөрийгөө хамгаалдаг. Тариалалтын алдаанаас болж төмсний булцуунд агууламж нь өсч болно. “Ногоон төмс” идэж болохгүй байх нь.
Харин төмсний ач тусын тухай доорх мэдээлэлтэй танилцаж, бусадтайгаа хуваалцаж олдоц ихтэй төмсөө сайн хэрэглээрэй.
“Нэг төмс- дунд зэргийн хэмжээтэй төмс” гэдгээр бичив.