Эх сурвалж: Алтан Пейж
Үүнийг таны одоо идэж буй хоол хүнсээр тодорхойлж болно.
Бидний, таны хайртай дотны хүмүүс ямар хоол хүнс хэрэглэж байна вэ? Анзаараад үзээрэй. Бидний Амьдралын Хэв маяг ойрын хэдэн жилд хэр эрүүл байхыг тодорхойлно.
Үүнд:
Хоол хүнс: Хүний биед хэрэгтэй өдөр тутам авч байх ёстой уураг, өөх тос, нүүрс ус, тэр дундаас ялангуяа эслэг, мөн антиоксидант, амин хүчлүүд, эрдэс бодис зэргийг агуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, өндөг, үр тариа, бүхэл үр, цагаан идээ зэргээс нэг өдөрт авбал зохих калорийг тэнцвэртэй авч чаддаг байх чухал.
Бүх зүйлд тун хэмжээ гэж байдаг тул энэ л сайн гэнэ гээд нэг зүйлийг өдөр бүр бас идээд байж болохгүй илүүдсэн зүйл хор болж дутсан зүйл эмгэг үүсгэнэ.
Сүүлийн үед бид мэдэхгүй ногоо гэж үгүй, идэхгүй хүнс гэж байхгүй болсон. Харин эдгээрийн тухай мэдлэгээ тэлэхгүй бол болохгүй шүү дээ.
Жишээлбэл: Яагаад навчит ногоог идэх ёстой тухай, өдөрт хэр их мах болон бусад хүнсийг идэх тухай мэдэж байж бид эрүүл байна гэсэн үг. Энэ нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалж хүн бүрт адилгүй.
Шүдэнд муу гээд чихэр шоколадыг бага ид гэж хүүхдүүддээ захидаг. Яагаад үүнийг бид сайн мэддэг вэ гэвэл шүд цооролт нь нүдэнд ил харагддаг, мөн хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхэд хүүхэд нь өвдөж уйлж байгааг харах хэцүү байдаг. Өөрсдөө ч шүд хорхойтож өвдсөн үед эмчлүүлэхэд нэг “таагүй” мэдрэмж төрдөг шүү дээ.
ХАРИН… Ходоод гэдсэнд муу хүнсийг ахиу хэрэглэснээс болж бидний бие дотор яг л “шүд хорхойтохтой” адил процесс болж байдаг. Удаан боловсордог, ходоод гэдсийг цочроодог хүнс нь урт хугацаанд эмгэг үүсгэж өвчлүүлж байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд МУУ БА САЙН хүнсний талаар мэдлэгтэй байх чухал юм. Эмч нь цувралаар хүнсний тухай мэдээллүүд бэлтгэж оруулж байгаа тул өмнөх постуудыг гүйлгээд үзээрэй.
Хоолны тухай судлах тусам ач холбогдол агууламжийг нь судлаад дургүй хүнсэндээ хүртэл дуртай болдог шүү.
Хоол хүнс бидэнд эрүүл, сайхан аз жаргалтай амьдралыг бэлэглэнэ.