Найз нөхөд хүрээлэл, нөхөрлөл нь бидний бие махбод, сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд нөлөөлдөг.
Аз жаргалтай байх, урт наслахын маш чухал хүчин зүйл бол хүмүүстэй тогтоосон бат бөх харилцаа гэж судалгаагаар нотлогдсон.
Цусны даралт, зүрхний цохилт зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтүүд хүмүүсийн хоорондох богино хугацааны эерэг харилцааны үр дүнд тогтворждог.
Өнөөдөр хайртай хүмүүсээ баярлуулах өдөр.
Тэдэн рүү утасдаж хайртай гэдгээ хэлээрэй.
Хүнд үед сэтгэлийн дэм өгдөг найзаа меншион хийж БАЯРЛАЛАА гээрэй. Ойрд уулзаагүй найзтайгаа өдрийн цайгаар нэг уулзаарай.