Витамин Д хүний биед олон талын ашиг тустай. Ясны эрүүл мэнд, дархлаа сайжруулах улмаар чихрийн шижин, зүрх судас болон амьсгалын замын эмгэгээс сэргийлэхэд тустай.
🧠Харин мэдрэлийн зөнөгрөл өвчин Д аминдэмийн дутагдалтай холбоотой юу?
Зөнөгрөл нь хүнийг сэтгэн бодох, ой санамж нийгмийн харилцаанд ороход нь маш хүндрэлтэй болгодог эмгэг юм. Дэлхийд нийт 55 сая орчим зөнөгрөл өвчний оноштой хүмүүс бий ба энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 78 сая хүрэх магадлалтай байна.
Их Британи улсын 37-73 насны 295,000 орчим хүнд хийсэн судалгаагаар Д аминдэмийн дутагдалтай хүмүүс нь зөнөгрөл болон тархины цус харвалтаар оношлогдох эрсдэл илүү болохыг тогтоожээ.
📌Судалгааны тойм: Зөнөгрөл болон тархин дахь цус харвалтийг эрсдлийг витамин Д-тэй холбосон энэхүү судалгаанд нийт оролцогчдийн 2,400 нь зөнөгрөл оноштой, 3,760 нь цус харвалттай байсан ба цусан дахь витамин Д-ийн хэмжээ 25 нмоль/л-ээс бага хүмүүсийн зөнөгрөл өвчнөөр өвчлөх эрсдэл нь витамин Д-ийн цусан дахь хэмжээ 50 нмоль/л-тай хүмүүстэй харьцуулахад даруй 54%-иар их гэсэн дүгнэлт гарсан байна.
Витамин Д нь зөнөгрөл (Жишээ нь Альцгеймер) өвчний гол маркер болох амилойд бетта, фосфоржсон тау-ийн нийлэгжлийг дарангуйлдаг байх магадлалтай хэмээн үзэж байгаа ч цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм.
Харшил, астма зэрэг аж үйлдвэржсэн улсуудад түгээмэл тохиолддог олон эмгэг нь микробиомын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүний гэдэсний микробиомын өөрчлөлтийг каталогжуулах нь эмч нарт өвчний шалтгааныг оношлох, зовиур шинж тэмдгийг арилгахын тулд өвчтөний микробиомыг өөрчлөхөд тусалдаг. Нярай хүүхэд төрөх үед болон хөхний сүүгээр дамжин эхээсээ өвлөж авдаг бага хэмжээний B. infantis-ийн дархлааны системд үзүүлэх нөлөө нь гүйцэт судлагдаж амжаагүй байна.
Гэсэн хэдий ч Небраскагийн Их Сургуулийн судалгаагаар B. infantis-ийн дутагдал нь амьдралын эхэн үед системийн үрэвсэл, дархлааны зохицуулалтыг бууруулдаг болохыг харуулж байна. Зарим клиник судалгаанд хоол тэжээлийн дутагдал, тураалтай бага насны хүүхдийн гэдсэнд B. infantis-ийг дахин “нутагшуулахад” биеийн жин нэмэгддэг болохыг тогтоожээ.
🧐Яагаад Д аминдэм дутагддаг вэ?
Хоол боловсруулах замаар Д аминдэм хангалттай шимэгдэж чадаагүйн улмаас эд, эсэд очихгүй байх, нарны хэт ягаан туяанаас хангалттай витамин Д-г авч чадахгүй, эсвэл сүүний харшилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог.
🙌🏻Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрнэ:
-Рахит (бага насны хүүхдэд тохиолдох ба яс болон булчингийн сульдал юм.)
-Яс сийрэгжих
-Амны хөндийн асуудлууд
-Сэтгэл түгшилт, гутрал
-Дотор муухай оргих
📌Дараах төрлийн хүнсэнд витамин Д ихээр агуулагдана. Үүнд:
Үхрийн элэг, өндөг, бяслаг, загас (туна, салмон), мөөг г.м