ПОДКАСТ №5 Зүрхний эмгэгийн шалтгаант цээжний өвдөлт
Энэ удаагийн дугаарт Рехамед Нэгдсэн Эмнэлгийн зүрхний эмч, клиникийн профессор, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Амаржаргал оролцож зүрхний эмгэгийн шалтгаант цээжний өвдөлт гэж юу болох, ямар шинж тэмдэг илэрдэг болон авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөв.
Уг хам шинжийн талаарх ерөнхий мэдээлэл:
Зүрхний өвчний шалтгаант цээжний өвдөлт нь тодорхой байршил заахгүй ба цээж хэсгээр тухгүй мэдрэмж төрөх нь түгээмэл байдаг. Мөн дараах шинжүүд илэрч болно. Үүнд:
Хүзүү, мөр, нэг эсвэл хоёр гар руу дамжиж өвдөх
Цээж давчдах, халуун оргих, их даралт мэдрэгдэх
Өвдөлт тодорхой хугацаанд хүчтэй илэрснээ хэсэг намдах
Амьсгаадах
Хөлрөх
Дотор муухай оргих, бөөлжих
Дээрх шинжүүд нь ихэнх тохиолдолд зүрхний титэм судасны цусан хангамжийн дутагдлын улмаас үүсэх зүрхний шигдээс, зүрхний гол судасны эмгэгүүд, перикардитын үед илрэх ба дараах сэдээгч хүчин зүйлс нөлөөлдөг.
Артерийн даралт ихсэлт
Биеийн хэт их ачаалал /эрчимтэй хөдөлгөөн г.м/
Сэтгэл хөдлөл /уурлах, цочролд орох г.м/
Стресс
Мөн Рехамед Нэгдсэн Эмнэлэг нь дараах зүрхний эмгэгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
Зүрх судасны эмгэгийн оношилгоо, ялган оношилгоо, зөвлөгөө
Зүрхний далд хэлбэрийн цус хомсорлын эмгэгийг оношлох,
эмчлэх
Мэс засал эмчилгээний өмнөх зүрх судасны эмчийн дүгнэлт гаргах
Зүрхний хэт авиан оношилгоо
Зүрхний хэм алдалт илрүүлэх 24 цагийн цахилгаан /холтер/ бичлэг
#Цээжнийөвдөлт #Chestpain #Зүрхнийөвчин #Зүрхнийэмгэг #cardiodisease
———————————————–
Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням: Амарна
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД 4-р хороо, Зүүн 4 зам, Рехамед эмнэлэг