ПОДКАСТ №4 Арьсны идээт үрэвслийн үед авах арга хэмжээЭнэ удаагийн дугаарт Рехамед Нэгдсэн Эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Э.Эрхэмбаяр оролцож арьсны идээт үрэвсэл гэж юу болох, ямар шинж тэмдэг илэрдэг болон авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөв.Арьсны идээт үрэвслийн талаарх ерөнхий мэдээлэл:Энэ үрэвслийн үед дараах зовууриуд илэрдэг. Үүнд:Жижиг улаан хавдар (гүвдрүү) үүсэхТэр хэсэг өвдөлт ихтэй болохГүвдрүү, түүний ойролцоох эд хавагнаж, идээ бээр хуримтлагдахҮрэвслийн төвд идээний цагаан, шаргал толгой үзэгдэхГэмтсэн хэсэгт хүрэхэд халуун байх ба лугших төлөвтэй байнаБие сульдахХалуурахАрьсны идээт үрэвсэл үүсэх гол шалтгаан нь стафилококк бактери бөгөөд арьсны гадаргуу дээр байдаг боловч дархлаа тогтолцоо сулрах, арьсны механик гэмтэл авах зэрэг нь тэдгээрийн өсөлтийг өдөөдөг байна. Бусад нөлөөлөх хүчин зүйлст:Арьсны ариун цэвэр алдагдахХэт их хөлрөхАрьсны гэмтэлАрьс цочроох бодис хэрэглэхДархлаа сулрах зэрэг орно.Оношилгооны тухайд:Ерөнхий мэс заслын эмчийн үзлэгБактериологийн шинжилгээЕрөнхий эмчилгээ:Идээт үрэвсэлтэй хэсэгт нээлт хийж идээг гадагшлуулахТогтмол цэвэрлэгээ, боолт хийлгэхТохирох антибиотик эмчилгээ
РЕХАМЕД эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 09:00-14:00
Ням-Амарна.
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД, 4 хороо, Зүүн 4 зам, РЕХАМЕД эмнэлэг