Skip to content Skip to footer

Мэдрэл, булчингийн цахилгаан бичлэг хийж байна.

🔹ЭНГ- электронейрограмм буюу захын мэдрэлийн цахилгаан бичлэг нь гэмтэл бэртэл, бодисын солилцооны эмгэг, архаг хууч өвчин, үрэвсэл зэрэг олон шалтгааны улмаас үүсдэг нурууны мэдрэлийн ёзоор болон сүлжээ, захын мэдрэлийн хөдөлгөөний ба мэдрэхүйн ширхгийн эмгэгүүдийг оношилдог шинжилгээ юм.

🔹ЭМГ- Электромиограмм нь булчингийн хатингаршил, өвдөлт, томрол, сулрал зэргийн үед шалтгааныг илрүүлэхэд туслах зорилгоор хийгддэг цахилгаан шинжилгээ юм.

ТАНД гар хөлийн мэдээ алдах, бадайрах, ирвэгнэх, хорсох, өвдөх, булчин сулрах зэрэг зовиурууд илэрвэл мэдрэлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аван шаардлагатай тохиолдолд дээрх шинжилгээг хийлгээрэй.

Цагийн хуваарь: Даваа-Бямба
☎️Мэдээллийн ажилтан 7575-4411
📍БЗД. 4 хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс 

Рехамед Нэгдсэн эмнэлэг