Танд таалагдах
Бид эрүүл мэндийн даатгалаар хавдрын хими, бай эмчилгээ, хөнгөвчлөх, зарим сэтгэцийн эмгэгүүд, сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд хавдрын хөнгөвчлөх, мэдрэл, болон дотрын чиглэлээр төлбөртэй хэвтүүлэн эмчилж байна.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог иргэд болон байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, зохион байгуулан ажиллаж байна. Иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг нь тодорхой багцын сонголттойгоор хийгдэх төрөлжсөн үзлэгийн…
Манай эмнэлэг нь хавдрын хими эмчилгээ, бай эмчилгээ, хөнгөвчлөх тусламж (даатгалгүй) үйлчилгээг нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын баг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна. Үүнд:• Хавдрын эмчийн үзлэг,…
Тусламж үйлчилгээний чиглэл
- Мэс заслын үзлэг, зөвлөгөө
- Мэс заслын дараах үзлэг, зөвлөгөө
- Хатиг, мундас, буглаа нээх,
- Мэнгэ, үү, гөгий, парапроктит нээх
- Хөхний хортой, хоргүй үүсгэвэр авах
- Мэс заслын дараах цэвэр, бохир боолт
- Бүх төрлийн оёдол тавих, авах
- Бүх төрлийн биопси шинжилгээ авах
Мэс засал
• Өвдөг, түнхний үе солих мэс засал
• Түнх, дунд чөмөгний хугарал, гэмтэл
• Дурангаар үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал
• Мөр, бугалга, шуу, бугуй сарвууны гэмтэл, хугарал, мултрал
• Эмэгтэйчүүдийн хоргүй, хортой хавдрын мэс засал
• Хөхний хоргүй, хортой хавдрын мэс засал
Мэс заслын дараах цэвэр боолт
• Плазмаферез эмчилгээ (Эрүүл мэндийн даатгалгүй)
• Ерөнхий мэс засал (Эрүүл мэндийн даатгалгүй)
Өвдөг, түнхний үе солих мэс засал
Өвдөгний дурангийн мэс засал
Эмэгтэйчүүдийн мэс засал
Хөхний мэс засал
Мэс заслын дараах цэвэр боолт
Эрүүл мэндийн дэвшилтэт технологи, чадварлаг хамт олон бүхий нэгдсэн эмнэлгийн тусламж.
Сэргээн засах тасгийн эмч сувилагч болон үйлчилгээний ажилтан албан хаагчиддаа маш их баярлалаа. Та нар минь энх цагийн баатрууд шүү.
Ц.Цацаа
Эрт илрүүлэгтээ орлоо. Үйлчилгээ сайн орчин таатай эмч нар нь мэдлэг хандлага сайтай байлаа. Ажилд нь амжилт хүсэe.
Б.Ядамжав
Сайн эмч шүү. Үнэхээр мундаг энэ эмчээр эмчлүүлж хянагдаж яваад эдгэрч эрүүл болсон. Маш их баярлаж явдаг даа.
Т.Отгон
Батсүрэн эмч дээр хими эмчилгээний дараахь хордлого тайлах эмчилгээ хийлгээд сайхан боллоо. Найрсаг, чадварлаг хамт олонтой. Хоол зүйч, хөдөлгөөн засалчийн зөвлөгөө авлаа. Сэргээн заслын эмчилгээ иx таалагдлаа. Хүн бүрд тохирсон хоол, орчин нөxцөл цөм бүрдсэн сайхан эмнэлэг байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Д.Оюунаа
Ээжтэйгээ эмнэлэгт 7 хоног хэвтлээ, жинхэнэ асаргаа гэж юу болохыг суралцсан. Эмчилгээний хоолыг үнэхээр магтмаар байна. Хоол идэхээ байсан ээж минь хүртэл өгсөн болгоныг нь идэж, шингээж байсан. Эм тариа гэхээсээ илүү сэргээн засах физик эмчилгээ, хоол эмчилгээ голлосон нь маш таалагдсан. Орох болгонд л үйлчилгээ нь чанартай, соёлтой байдаг шүү.