Мэс заслын тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмжийг сайжруулах зорилготой “Global Surgery Day” буюу Дэлхийн Мэс Заслын Өдөр-ийг тохиолдуулан 05 сарын 23-ны өдөр Рехамед нэгдсэн эмнэлэгт “Мэс заслын эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө” бүхий өдөрлөг зохион байгуулагдсан юм.
Уг өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд нийт үйлчлүүлэгч, тэдгээрийн ар гэрт мэс заслын болон мэс заслын дараах тусламж үйлчилгээний талаар үзлэг, зөвлөгөөг хүргэлээ. Үүнд:
Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
Гэмтлийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
Мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний талаарх зөвлөгөө
Эмчилгээний хоолзүйчийн зөвлөгөө
Сэтгэл гутрал, түгшил болон нойргүйдэлтэй холбоотой сэтгэцийн эмчийн зөвлөгөө зэрэг багтсан билээ.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг
Цагийн хуваарь: Даваа-Бямба
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг