Эх сурвалж: Алтан Пейж
Үе үе сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг олон хүн бий. Энэ тухай ойлголт хүн бүрт хамаатай хэдий ч эрэгтэйчүүдийн дунд төдийлөн ярилцдаггүй сэдэв хэвээр байгаа нь харамсалтай. Дэлхий даяар, ялангуяа Азийн орнуудад эрэгтэй хүний сэтгэцийн эрүүл мэнд тулгамдсан асуудал хэвээр л байна.
Сэтгэл зүйн хямрал хэнд ч тохиолдож болох тул эрүүл, зөв аргуудыг хэрэглэн даван туулж, сэтгэцийн эмгэг болохоос сэргийлэх боломжтой. Хэрвээ та ямар нэг сэтгэл зүйн асуудалтай нүүр тулж, түүнийг даван туулж байгаа бол энэ бүхэн амьдралд тохиолддог л зүйл гэдгийг санаж итгэлтэй дотны хүмүүстээ хуваалцаж, мэргэжлийн эмчээс тусламж хүсэхээс бүү татгалзаарай.