Сайн чанарын төлөө хамтдаа
“Эмнэлгийн Тусламж Үйлчилгээний Чанар Аюулгүй Байдал-2024” сэдэвт эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлаар 27 судлаачийн 13 илтгэлийг хамтран хэлэлцэж, чанарын талаархи мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдлүүдийг эрэлхийлсэн байна.
ОПБХуралд
Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын чиглэлээр 1,
Үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааны чиглэлээр 4,
Эмч эмнэлгийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын чиглэлээр 1,
Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр 2,
Тусламж үйлчилгээний тохиолдол эрсдэлийн чиглэлээр 3,
Эмийн чанар аюулгүй байдлын чиглэлээр 1,
Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 1 илтгэл тус тус тавигдлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүн илтгэлүүдийг 10 шалгуур үзүүлэлтээр оноогоор дүгнэн байр эзлүүлсэн байна.
Тэргүүн байранд судлаач Б. Мөнх-Уянгын “Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулахтай холбоотой тохиолдол эрсдэлийг үнэлэх нь” илтгэл,
Дэд байранд судлаач Б.Түвшинжаргалын “2023 оны тохиолдлын бүртгэлд хийсэн судалгаа” илтгэл,
Гутгаар байранд судлаач Н.Болортунгалаг, Л.Энхтуул,Б.Оюун нарын “Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмч эмнэлгийн ажилтны сэтгэл ханамжийн
судалгаа” илтгэл тус тус шалгарсан байна.
Мөн тусгай байранд Б.Ариунзул, Б. Хулан М.Энхжин нарын “Гал тогооны бүдүүн ногооны зарцуулалт ба хорогдол, зохистой дадлыг хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь”, судлаач Н.Цэрэнлхам, О.Солонгочимэг, Г.Хүдэрбат нарын “Эмч эмнэлгийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын байдалд хийсэн судалгаа” илтгэлүүд шалгарлаа.
Эхний 5 байранд шалгарсан судлаач нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж бүх оролцогчдод батламж гардуулсан байна
Бидэнд болон бидний үйлчлүүлэгчдэд чанарын амжилт хүсье.