BMC Medicine болон Оксфордын их сургуулийн хамтарсан судалгаагаар 7 хоногт 5-аас цөөн удаа махан хоол иддэг хүмүүс хорт хавдраар өвчлөх эрсдэл бага болохыг тогтоожээ.
Судалгааны товч:
Энэхүү судалгаанд Их Британи улсын хорт хавдрын эрсдэлт бүлэг болох 40-70 насны 472,377 хүн хамрагдсан ба 11 жилийн туршид хуримтлагдсан тэдний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэдний 52 % нь 7 хоногт 5-аас дээш удаа махан хоол иддэг бол 44% нь 7 хоногт 5-аас цөөн удаа, харин 2% нь зөвхөн загасны мах иддэг, үлдсэн 2% нь мах огт иддэггүй байв.
Хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 7 хоногт 5-аас олон удаа махан хоол иддэг хүн амтай харьцуулан гаргасан байна. Тэдэнтэй харьцуулахад 5-аас цөөн удаа махан хоол иддэг хүмүүс 2%-иар, зөвхөн загасны мах иддэг хүмүүс 10%-иар, харин мах огт иддэггүй хүмүүсийн хувьд 14%-иар хавдрын эрсдэл бага байв.
Мөн 7 хоногт 5-аас олон удаа мах иддэг хүмүүстэй харьцуулахад 5-аас цөөн удаа махан хоол иддэг хүмүүс бүдүүн, шулуун гэдэсний хавдраар өвчлөх магадлал 9%-иар бага бол, цагаан хоолтон эрчүүдийн хувьд түрүү булчирхайн хавдраар өвчлөх магадлал даруй 31%-иар бага гэсэн үзүүлэлт гарчээ.
Харин эмэгтэй оролцогчдийн хувьд цагаан хоолтон байх нь цэвэршилтийн дараа хөхний хавдраар өвчлөх магадлал 18%-иар бага байгааг тогтоосон байна.
Мах нь амьтны гаралтай уураг тул хүний бие үүний эсрэг дархлаа тогтолцооны урвал явуулж үрэвсэл үүсэх нэг шалтгаан болдог. Архаг үрэвсэл нь хорт хавдрын эрсдэл юм.
Дулааны улиралд махны хэрэглээг аль болохуйц багасган, өдөр тутамдаа хүнсний ногоо, жимс, бүхэл үр тариа, шош зэргийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Цагийн хуваарь: Даваа-Бямба
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг