Тулай нь түгээмэл тохиолдох үений үрэвсэлт өвчний нэгэн төрөл ба ихэвчлэн хөлийн үеэнд үүсдэг. Тулай өвчний гол шалтгаан нь цусан дахь шээсний хүчил ихсэх ба зүү хэлбэртэй талст бүтэцтэй хүчил нь үе орчим их хэмжээнд хуримтлагдсанаар тулай өвчин үүсдэг байна.
Эрэгтэйчүүдэд сийвэнгийн шээсний хүчлийн хэвийн хэмжээ 3.5-7.0мг/дл (208-416мкмоль/л)
Эмэгтэйчүүдэд 2.6-6.0мг/дл (155-357мкмоль/л) байдаг бөгөөд нас ахих тусам энэ хэмжээ нэмэгддэг.
Тулай өвчний эрсдлийг нэмэгдүүлэх бусад хүчин зүйлс:
Гэр бүлийн гишүүн нь тулай өвчнөөр өвдөж байсан буюу удамшлын өгүүлэмжтэй байх
Эрэгтэй байх (Эрэгтэйчүүд 40-50 нас, эмэгтэйчүүд 60 болон түүнээс дээш насандаа тулайгаар илүү өвчилнө. Цэвэршилтийн өмнөх насанд тохиолдох нь ховор байдаг нь эстроген дааврын
үйлдэлтэй холбоотой юм.)
Архи хэтрүүлэн хэрэглэх
Буруу хооллолт (хэт их уургаар баялаг буюу махны хэрэглээ өндөр байх, чихэрлэг хүнс хэтрүүлэх хэрэглэх)
Тулай өвчний шинж тэмдэг:
Ихэвчлэн хөлийн эрхий хурууны үеэр өвдөж эхлэх
Өвдсөн үе юманд хүрж болохгүй маш их өвдөлттэй байх
Өвдсөн талын хөл гишгэхэд эмзэглэл ихтэй байх
Үений өвдөлт 24 цагийн дотор хамгийн дээд цэгтээ хүрсэн байх
Өвдсөн үений арьс улайсан, хавдсан байх
Гол эмчилгээ:
Тулай өвчний үеийн эмчилгээний гол зорилго нь үрэвслийг намдаах, цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулснаар үеийг гэмтэхээс сэргийлэх, үе болон бусад эдүүдэд тофус үүсэхээс сэргийлэн идэвхитэй үйл ажиллагааны болон амьдралын чанарыг сайжруулахад оршино.
Үений үрэвслийг бууруулах, өвдөлтийг намдаахад эмийн бус эмчилгээнд ГҮНИЙ ОСЦИЛЛЯЦИ эмчилгээг мөн хийлгэх боломжтой. Уг эмчилгээ нь арьсны гаднаас биеийн гүнд 8-10см нэвтэрч эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өвдөлт намдааж, үрэвсэл болон хаванг бууруулан, эдгэрэлтийг түргэсгэдэг.
Эрт оношилж эрт эмчлэх нь үений үйл ажиллагааны алдагдал болон хөдөлмөрийн чадвар алдахаас сэргийлэх ач холбогдолтой.
Урьдчилан сэргийлэлт:
Тулай өвчин үүсэхэд нөлөөлөх дараах эрсдэлт хүчин зүйлүүдээс зайлсхийнэ. Үүнд:
Эмийн зохисгүй хэрэглээг хязгаарлах
Биеийн жинг хэвийн түвшинд барих
Хоолны дэглэм баримтлах (уургийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх, хүнсний ногоо хэрэглэх, өдөрт уух усны хэмжээг нэмэгдүүлэх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх)
Хавсарсан эмгэгтэй тохиолдолд тогтмол хяналтад байж хянах явдал юм.
Рехамед нэгдсэн эмнэлэгт Тулай өвчний оношилгоог хийлгэн, Гүнийосцилляци эмчилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах боломжтой.
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг