Реха Мед нэгдсэн эмнэлэг нь БНТУ-ын Эм Эл Пи Кейр группын Истанбул Айдын их сургуулийн эмнэлэгтэй Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Эм Эл Пи Кейр грүпп нь 29 салбар эмнэлэгтэй Бүгд Найрамдах Турк улсын хамгийн том эрүүл мэндийн сүлжээ групп юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй оноштой өвчтөнийг Истанбул Айдын их сургуулийн эмнэлэгт эмчлэх, эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах, харилцан туршлага солилцох, туршлага судлах зэрэг олон талаар хамтран ажиллах юм.