“Рехамед” нэгдсэн эмнэлгийн Эрдэм шинжилгээний II хурал 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд нийт 22 судалгааны өгүүлэл болон эмнэлзүйн ховор тохиолдол ирсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатны шалгаруулалт хийж 14 аман болон ханын илтгэлийг сонгон шалгаруулав.
Хэлэлцүүлэгт:
• 6 судалгааны өгүүлэл
• 4 ховор тохиолдол
• 4 ханын илтгэл хамрагдаж, шүүгчид төрөл тус бүрээр дараах ялагч, байруудыг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
I. Судалгааны өгүүллийн төрөл
1-р байр — Б.Үүрцайх (Ахлах зэргийн мэдрэлийн эмч)
Сэдэв: Эрүүл хүн амын дунд насны хамаарлаар ясны сийрэгжилтийн байдал ба булчингийн массын байдлыг судалсан үр дүн
2-р байр — А.Балнур (Сэтгэцийн эмч, сэтгэл засалч)
Сэдэв: Рехамед нэгдсэн эмнэлгийн ажилчдын ажлын байрны стресс болон ажлаас халшрах хам шинжийг илрүүлэх судалгаа
3-р байр — Б.Түвшинзул (Хоол боловсруулах, дурангийн эмч)
Сэдэв: Рехамед эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дундах өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээний судалгааны үр дүн
II. Эмнэлзүйн ховор тохиолдол
1-р байр — Э.Амарбаясгалан (Эмэгтэйчүүдийн эмч)
Сэдэв: Мюллерийн сувгийн гаж хөгжил
III. Ханын илтгэл
1-р байр — М.Цэрэнбямба (Хавдар судлаач, хими эмчилгээний эмч)
Сэдэв: Уушигны хорт хавдартай EGFR генийн мутацитай өвчтөнүүдэд тирозин киназа дарангуйлагч осимертиниб эмчилгээний эхний үр дүн
Зочин илтгэл
Хурлыг шүүсэн зочин профессор Ө.Цолмон
“Зүрхний үндэсний эмнэлзүйн зааврууд” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон зочин шүүгчиддээ талархал илэрхийллээ.
Илтгэлээ амжилттай хэлэлцүүлж оролцсон нийт судлаачиддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажил, мэргэжлийн өсөлт хөгжилд нь өндөр амжилт хүсье.
Рехамед Эмнэлэг Rehamed Hospital










Рехамед нэгдсэн эмнэлэг
Даваа- Баасан: 08:30-16:00
Бямба: 09:00-13:00
Ням-Амарна
Мэдээллийн ажилтан 7575-0400
БЗД 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс эмнэлэг