2024.12.12-ны өдөр Рехамед нэгдсэн эмнэлэг, Этүгэн их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 18 сувилагч, оюутнууд “Шавилан суралцах гэрээ”г үзэглэх арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Этүгэн их сургуулийн шавь болсон оюутан нартаа болон Рехамед нэгдсэн эмнэлгийн Багш болсон сувилагч нартаа баяр хүргэж, ур чадвартай, харилцаа хандлага, ёс зүйтэй боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай ажилд нь амжилт хүсье.