Жил бүрийн 5-р сарын 31-ны өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Тамхины эсрэг өдөр” болгон зарлаж тамхины хор уршгийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай компанит ажлыг зохион байгуулдаг билээ.
Харин сүүлийн жилүүдэд залуу хүүхдүүд дундах тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь цаашид халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэх шалтгааны нэг болоод байна.
2022 оны статистикаар дэлхий даяар 13-15 насны 37 сая орчим хүүхдүүд тамхи татдаг ба электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буйг дурьджээ.
Тамхи татах нь зүрх судасны эмгэг, чихрийн шижин, хавдар зэргээр өвчлөх эрсдэлт хүчин зүйлийн дээгүүрт бичигддэг. Мөн тамхи татах нь эргэн тойрны хүмүүст дам тамхидалт үүсгэдэг тул бага насны боло нярай хүүхдүүд үүнд өртсөнөөр чихний халдвар, астма зэргээр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.
Залуу үеийнхний тамхины хэрэглээнд хэрхэн анхаарах вэ?
Хүүхэдтэйгээ энэ сэдвээр нээлттэй ярилцаж, хүүхдийг тамхины талаар юу гэж боддог тухай сонсох, үүнд эцэг эхчүүд зөв зөвлөгөөг хүргэх нь чухал юм.
Хүүхдээ бэлтгэх. Хэрэв үе тэнгийн найзууд нь тамхи татахад хүргэвэл үүнээс зайлсхийх талаар хүүхдээ бэлтгэх нь чухал
Үлгэр жишээ болох. Хүүхдийн эргэн тойронд буй эцэг эх, ах дүү нь тамхи татахгүй байж үлгэр дууриалал болох нь хамгийн үр дүнтэй.
Хэрэв таны хүүхэд тамхи татаж эхэлсэн бол яагаад татсан шалтгааныг нээлттэй ярилцаж, тамхины хор уршгийг ойлгуулж, хэрхэн тамхи татахаа болих талаар арга хэмжээ авах нь зүйтэй.
Мөн тамхийг удаан хугацаанд татах нь халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх ба уушигны архаг бөглөрөлт өвчин, архаг бронхит үүсэх гол шалтгаан болдог тул танд цээжээр хатгуулах, ханиалгах, амьсгаадах зэрэг зовиур илэрсэн бол уушигны эмчид хандаж үзлэг, оношилгоонд хамрагдаарай.
Цагийн хуваарь: Даваа-Бямба
Мэдээллийн ажилтан: 7575-0400
БЗД. 7-р хороо, Зүүн 4 зам Рехамед Гялс Эмнэлэг