Эх сурвалж: Алтан Пейж
Хоногийн 24 цагаа хувааж ажил, амьдрал зохицуулах гээд үзээрэй. Хоногийн 24 цаг гялс өнгөрч олигтой амарч, бүтээж, хайртай хүмүүстээ цаг гаргаж чадалгүй өнгөрөх үе олон таардаг шүү дээ.
Иймд:
8 цаг чанартай нойр авахад
8 цаг шаргуу сурч, хөдөлмөрлөхөд
8 цагаа гэр бүл, эрүүл мэнд, хобби, найз нөхөд, инээмсэглэл, сайхан хооллоход зориулах
Хэрэв та энэ дүрмийг амьдралдаа хэрэгжүүлдэг бол ажил амьдрал нь тэнцвэртэй, амжилттай хүнд тооцогдоно.
Зарим шалтгааны улмаас нойроо авч чадахгүй, хэт их ажил хичээлээр өөрийгөө дараад байгаа юм биш биз.
Мэдээж том зорилгод тэмүүлж буй хүнд *ЗҮТГЭХ* -ээс өөр сонголтгүй боловч, эрүүл мэнд, нойр, хоол, сэтгэл санаагаа давхар тандаж явахыг энэхүү постоор сануулах гэсэн юм.