Герман улсын Physiomed компанид үйлдвэрлэсэн Залгих болон ярианы үйл ажиллагаанд оролцдог мэдрэл, булчингийн эмгэгийг оношилж, үйл ажиллагааг сэргээх ВОКА-СТИМ
мэдрэл-сэргээн засахын оношилгоо, эмчилгээний шинэ технологийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Харвалт болон гэмтэл, мэс заслын дараа үүсэх хүндрэлүүд болох залгих болон ярианы үйл ажиллагаанд оролцдог мэдрэл, булчингийн эмгэгийг богино хугацаанд оношилно. Мөн ярианы болон залгиур хоолойн мэдрэлийн шалтгаант эмгэгийг эмийн бус аргаар эмчлэх үйлдэлтэй.
Оношилгоо:
Мэдрэл-булчингийн эмгэгийн үе шатыг тодорхойлно.
Эмчилгээний үр дүнг хянана.
Эмчилгээ
Булчингийн цусан хангамжийг сайжруулна
Булчинг цочроож, үйл ажиллагааг сэргээнэ
Булчингийн чангарал болон өвдөлтийг намдаана
Хөдөлгөөний болон мэдрэхүйн саа саажилтийг цочроох замаар нөхөн сэргээнэ.
Хэрэв танд:
Ярих болон залгих мэдрэл-булчингийн өөрчлөлт, эмгэг илэрсэн бол Рехамед нэгдсэн эмнэлэгт хандан оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжтой.
Мэдээллийн ажилтан: 7575-0400
Хаяг: БЗД, 7-р хороо, Рехамед Гялс эмнэлэг